Эрдэмтэн Б. Сумьяабаатар сансрын зургаас монгол бичгийн дурсгалыг тайлжээ

LogoMontsame

 

2013.07.02.

 

Шинжлэх ухааны доктор, профессор Б. Сумъяабаатар интернетэд тавьсан сансрын ургаас, хүний гараар бүтээгдсэн нэгэн томоохон бичигт цогцолборыг олж нээсэн талаараа  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Нэрт эрдэмтэн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний ойролцоо, Хурахын гол орчмын хавтгайг 700-аад метрийн өндрөөс авсан сансрын зургыг үндэслэн эл дүгнэлтийг хийжээ.

Профессор Б. Сумъяабаатарын үг гэж харсан тус зүйл нь километр гаруй урттай, олон  арван метр өргөн ажээ. Бичээс нь эгнэсэн дөрвөн зураас мэт харагдаж гурав нь урт, нэг нь богино, бар урлах аргаар газарт бүтээсэн гэж тэрбээр үзэж байна. Бар уншдаг аргаар тольдож үзэхэд “Хаан тэнгэрийн хөвгүүд” гэсэн бичээс тодорч буйг ахмад эрдэмтэн сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Мөн бичээсийнхээ дор нь сум зурсан нь өвөг дээдсийн минь мөнх нойрсож буй газрыг заасан байж магадгүй гэж таамаглан эл бичээсийг „онгонд хөтлөх бичээс“ гэж нэрлэжээ.

Эрдэмтэн цааш нь өгүүлэхдээ, “ Энэ бичээсийг газрын хүмүүст зориулаагүй байна. Дэлхийн хүмүүс дэргэд нь очсон ч харагдахааргүй том, урт хэмжээтэй, буруу харуулаад бичсэн нь нууцалсны тэмдэг юм. Эртний Монголчуудын нууцын ухаан шингэсэн тул, сансрын эрин үед хүрч ирж тайлагдах учиртай байжээ. Энэ бичээс тэнгэр эзэн, тэнгэрт хальсан эзэндээ зориулсан бичээс болох нь тодорхой тул тэнгэр тоссон бичээс хэмээн үзлээ. Эрдэмтэд асуудлыг шийддэггүй, дэвшүүлдэг. Түүний нэг нь мөхөс хүмүүн би” хэмээсэн юм.

Түүний баталснаар энэхүү монгол бичгийн дурсгалыг ерөнхийлөгч Ц. Элбэгдорж төрийн хамгаалалтанд авахаар болжээ. Хэрэв эл бичээсийн үнэн мөнө нь батлагдвал, дундад эртний монгол хаадын булш бунхны судалгаанд нэгэн том дэвшил гарах юм.

Б. Санчирмаа /МОНЦАМЭ

Link to pdf document

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.