Их Хориг тийш хөтлөх бичээс илрүүлжээ

article_01Хүннү гүрний түүх, соёлын шастир болсон “Алтан хүний бичээс”-ийг тайлан уншсан, хэл шинжлэл, түүх, соёл судлаач, доктор, профессор Б. Сумъяабаатар энэ удаа дахин гайхалтай нээлт хийсэн талаараа мэдээлэв. Тэрбээр сансраас татсан зургаас улбаалан Их эзэн Чингисийн онгон байж болзошгүй газрыг тогтоохоор таамаг дэвшүүлэн, үүнийхээ дагуу хоёр жил гаруй судалснаа ийнхүү олон нийтэд мэдээлсэн юм. Түүний судалгааны талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хурлаар хэлэлцэн, эрдэмтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн багийнхан гарцаагүй нээлт мөн гэдгийг баталж, тухайн газрыг төрийн хамгаалалтад авахаар болжээ.

Continue reading

Б. Сумъяабаатар: “ОФФШОР гэдэг үгийг орчуулж, нутагшуулах боломжтой

2016.12.23.

Хэл шинжлэх ухааны доктор, профессор Б. Сумъяабаатар оффшор хэмээх үгийг монгол хэлнээ буулгах сайхан санаагаа бидэнтэй хуваалцав. Тэрбээр “Гүүгл”-ийн программ ашиглан сансрын зургаас Чингисийн захиас бичгийг илрүүлсэн талаараа мэдээлж байсныг уншигчид маань санаж буй биз ээ.

Continue reading

Хүннүгийн „Алтан хүн“-ий мөрийг мөшгөсөн нь

altan_hynГ. Батцэцэг, 2011.01.20

-Монгол төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Хүннүгийн “Алтан хүн”-ий тухай ном бичсэн Таныг зорьж ирлээ. Зургийг нь та ардаа хадчихсан байх шив. Хэн, хэзээ, хаанаас олсон тухай ярьж өгөөч?

-1983 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Өвгөнт хэмээх газраас археологийн малтлагаар “Алтан хүн”-ийг олсон юм шүү дээ. Булшийг анх ажигласан хүн нь “Чингис хаан” дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн. Тэр үед оюутан байсан юм.

Continue reading

Өвөг Монгол хэл, бичгийн чухаг дурсгал

The Uniqual Monument of the protomongolian Language and Script

Cover of the „The Uniqual Monument of the protomongolian Language and Script“

 

„The Uniqual Monument of the protomongolian Language and Script“, 1st edition, 155 pp.

Cooperative work: by D. Nawaan, B. Sumiyabaatar

Printed in Ulaanbaatar/ Mongolia, 1987

Булган аймагийн Бүрэгхангай сумын Өвгөнт гэдэг газраас архиологийн малтлагаар гарсан алтан хүний дээрх бичгийг тайлан уншсан.

 

 

 

 

The Uniqual Monument of the protomongolian Language and Script„The Uniqual Monument of the protomongolian Language and Script“, 2nd edition, 157 pp

Cooperative work: by B. Sumiyabaatar and D. Nawaan
Publisher: Ulaanbaatar University Press, 2012

ISBN 978-9962-842-7-4

 

 

 

Continue reading

Эрдэмтэн Б. Сумьяабаатар сансрын зургаас монгол бичгийн дурсгалыг тайлжээ

LogoMontsame

 

2013.07.02.

 

Шинжлэх ухааны доктор, профессор Б. Сумъяабаатар интернетэд тавьсан сансрын ургаас, хүний гараар бүтээгдсэн нэгэн томоохон бичигт цогцолборыг олж нээсэн талаараа  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Нэрт эрдэмтэн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний ойролцоо, Хурахын гол орчмын хавтгайг 700-аад метрийн өндрөөс авсан сансрын зургыг үндэслэн эл дүгнэлтийг хийжээ.

Continue reading

„Юан“ гэх үг бол „Хөх“ гэсэн утгатай

Screenshot_yuanГ. Батцэцэг, 2013-06-14

Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор профессор Б.Сумъяабаатарыг зорьж очин ярилцлаа.

-Академич Ш.Нацагдорж гуайн 90 насны ойг үр хүүхэд, шавь нар нь өргөн хүрээтэй тэмдэглэж, амьдрал, уран бүтээлээр нь үзэсгэлэн гаргасан байна. Энэ хүний тухай та хэр сайн мэдэх вэ?
-Миний хувьд академич Ш.Нацагдорж гуайг 1962 оноос мэдэх болсон. Тэрбээр гайхамшигтай мэдлэг, оюунтайгаас гадна шинэ боловсон хүчин шилж сонгож, хүмүүжүүлэхдээ гаргууд хүн байлаа.

Continue reading

Хятадын Олон yлсын pадиогийн сурвалжлагч О. Дарамбазартай хийсэн ярилцлга

Хятад улсын Бээжин Их Сургуулийн Монгол Судлалын Төвд зочилж лекц хийж байсан хугацаанд Хятадын Oлон yлсын pадиогийн сурвалжлагч О. Дарамбазартай хийсэн ярилцлга:

  • Бээжин, 2006.05.31, „Солонгос судлал болон монгол судлалын харьцаа холбооны асуудалд“, Link to the link, Link to pdf document
  • Бээжин, 2006.06.07, „Монгол Хятад хоёр орны монгол судлаач эрдэмтэд хамтарч ажиллах нь маш чухал бөгөөд тийм сэдэв ч олон байна“, Link to the link, Link to pdf document