2025 оны шинэ ном! Чингис Хааны Их Монгол Улс, Солонгос түүхийн сурвалжид

ISBN 978-9919-0-2767-4

„Түшиг дизайн“ XXК хэвлэл, 2025

1.238 хуудастай

Чингис хааны Их Монгол Улсын гадаад харилцааны 266 бичиг солонгос эх сурвалжаас олдсон.  Энэ номын агуулга өргөн. Монгол төрийн гадаад бодлого, бусдын соёл зан заншлыг хэрхэн хүндэтгэж ирснийг соёл, бичиг үсэг, зан заншил, дуу хуур, бүжиг наадам, хоол хүнс, зан араншин гээд солонгос сурвалжид юу л байна тэр бүхнийг эхийнх нь хамт, орчуулга, тайлбартайгаар багтаасан. Түүхэн үнэнийг их бага, сайн муу гэж үнэлж цэгнэдэггүй.