Mongol Studies | “Их Хориг тийш хөтлөх бичээс”

Олон улсын Монгол судлалын холбооны 11р хурал дээр тависан илтгэл, Улаанбаатар, 2016.08.16

Download (PDF, 9.49MB)

Download (PDF, 10.11MB)

  Translation: D. Khishigsuren


2013.07.02., Б. Санчирмаа 

Шинжлэх ухааны доктор, профессор Б. Сумъяабаатар интернетэд тавьсан сансрын ургаас, хүний гараар бүтээгдсэн нэгэн томоохон бичигт цогцолборыг олж нээсэн талаараа  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Нэрт эрдэмтэн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний ойролцоо, Хурахын гол орчмын хавтгайг 700-аад метрийн өндрөөс авсан сансрын зургыг үндэслэн эл дүгнэлтийг хийжээ.
Профессор Б. Сумъяабаатарын үг гэж харсан тус зүйл нь километр гаруй урттай, олон  арван метр өргөн ажээ. Бичээс нь эгнэсэн дөрвөн зураас мэт харагдаж гурав нь урт, нэг нь богино, бар урлах аргаар газарт бүтээсэн гэж тэрбээр үзэж байна. Бар уншдаг аргаар тольдож үзэхэд “Хаан тэнгэрийн хөвгүүд” гэсэн бичээс тодорч буйг ахмад эрдэмтэн сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Мөн бичээсийнхээ дор нь сум зурсан нь өвөг дээдсийн минь мөнх нойрсож буй газрыг заасан байж магадгүй гэж таамаглан эл бичээсийг “онгонд хөтлөх бичээс” гэж нэрлэжээ.

Эрдэмтэн цааш нь өгүүлэхдээ, “ Энэ бичээсийг газрын хүмүүст зориулаагүй байна. Дэлхийн хүмүүс дэргэд нь очсон ч харагдахааргүй том, урт хэмжээтэй, буруу харуулаад бичсэн нь нууцалсны тэмдэг юм. Эртний Монголчуудын нууцын ухаан шингэсэн тул, сансрын эрин үед хүрч ирж тайлагдах учиртай байжээ. Энэ бичээс тэнгэр эзэн, тэнгэрт хальсан эзэндээ зориулсан бичээс болох нь тодорхой тул тэнгэр тоссон бичээс хэмээн үзлээ. Эрдэмтэд асуудлыг шийддэггүй, дэвшүүлдэг. Түүний нэг нь мөхөс хүмүүн би” хэмээсэн юм.

Түүний баталснаар энэхүү монгол бичгийн дурсгалыг ерөнхийлөгч Ц. Элбэгдорж төрийн хамгаалалтанд авахаар болжээ. Хэрэв эл бичээсийн үнэн мөнө нь батлагдвал, дундад эртний монгол хаадын булш бунхны судалгаанд нэгэн том дэвшил гарах юм.

 


article_01Хүннү гүрний түүх, соёлын шастир болсон “Алтан хүний бичээс”-ийг тайлан уншсан, хэл шинжлэл, түүх, соёл судлаач, доктор, профессор Б. Сумъяабаатар энэ удаа дахин гайхалтай нээлт хийсэн талаараа мэдээлэв. Тэрбээр сансраас татсан зургаас улбаалан Их эзэн Чингисийн онгон байж болзошгүй газрыг тогтоохоор таамаг дэвшүүлэн, үүнийхээ дагуу хоёр жил гаруй судалснаа ийнхүү олон нийтэд мэдээлсэн юм. Түүний судалгааны талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хурлаар хэлэлцэн, эрдэмтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн багийнхан гарцаагүй нээлт мөн гэдгийг баталж, тухайн газрыг төрийн хамгаалалтад авахаар болжээ.

Б. Сумъяабаатар гуай сэтгүүлчдэд сансраас авсан нэгэн зураг үзүүлээд “Энэ зураг интернэтэд байгаа учир олон орны эрдэмтэн мэргэд аль хэдийнэ судлан, шинжилж, үр дүнд хүрч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ зурагт буусан дүрс хэт өндрөөс харагдахгүй. Мөн тухайн газарт зогсоод ч олж харж, мэдэх боломжгүй. 700 метр өндрөөс маш тодорхой харагддаг” хэмээн онцлон тайлбарлав. Нэг км гаруй урт, олон арван метр өргөн газрыг хамарсан, дөрвөн эгнээ бүхий нэгэн бичээс Хэнтий аймгийн нутагт тодруулбал, түүхийн хуудаснаа тэмдэглэснээр Их хааныг нутаглуулан, дархалсан хэмээдэг “Их хориг” хэмээх газарт байгааг тэрбээр хэдэн жилийн өмнө “Google”-ийн сансрын зургаас олж, илрүүлэн, учир начрыг нь судалж, шинжилжээ. Түүний тайлснаар уг бичээс нь “Хаан тэнгэрийн хөвүүд” гэсэн үг бөгөөд үүнийг монгол бичиг мэддэг хэн ч харсан ойлгомжтой аж. Эрдэмтний анхаарлыг татсан өөр нэг зүйл нь бичээсийн доод талд, гол руу заасан сум зурсан нь илт анзаарагдаж байна. Тэгэхээр тэр зүгт Их хааны онгон байх магадлалтай гэсэн үг. Тиймээс тэрбээр “Онгонд хөтлөх бичээс” хэмээн онцолсон.

sansar(1)Түүний таамаглал түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээсэнтэй таарч байгаа нь нэг зүйл хэлээд байх шиг. Тэрбээр “Эрдэмтэн хүн асуудлыг шийддэггүй, дэвшүүлдэг юм. Түүний нэг нь мөхөс хүмүүн би” гээд хэдэн жилийн турш нойрыг нь хугасласан судалгааныхаа талаар “Энэ бичээсийг тольдож унших буюу номын бар, тамганы үсгийг сийлдэг аргаар бүтээжээ. Буруу харуулж сийлсэн номын бар, тамгыг дарахаар зөв харж, уншигддаг. Тэгэхээр энэхүү бичээсийг чухам юуны учир буруу харуулах болов гэсэн асуулт гарна. Хэмжээний хувьд том ч, дэргэд нь очоод олж харж чадахгүй эл бичээсийг газрын хүмүүст зориулаагүй байх. Олон зууны турш эртний монголчуудын нууцыг хадгалсан бичээс сансрын эрин зуунд тайлагдах учиртай байсан болов уу. Эндээс өвөг дээдсийн минь гайхалтай ухаан, алсын хараа мэдрэгдэж байна. Энэхүү нууцлаг зүйлийг бичээс гэж үзээд, тайлан унших нэг хэрэг. Хамгийн гол нь нэг бодлын эмзэглэмээр, болгоомжилмоор асуудал цаана нь бий. Тэр бол өвөг дээдсийн онгоны асуудал. Тиймийн учир ил гарган хэлж болох, эсэх талаар тунгаан, олон сар, жил дарлаа. Нас минь дээр гарчээ. Одоо санаа бодолдоо салхи үзүүлэх цаг нь гэж үзлээ” хэмээв.

Хэвлэлийн хуралд гавьяат багш, доктор, профессор С. Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн Г. Мэнд-Ооёо нарын эрхэм хүмүүс морилсон нь энэхүү үйл явдлыг улам сонирхолтой болгосон. С. Галсан багшаас энэ нээлтийн талаар тодрууллаа:
-Б. Сумъяабаатар гуайн дэвшүүлсэн таамгийг хэр үндэслэлтэй гэж бодож байна вэ? -Үүнийг би нээлт гэж бодож байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуралд ШУАийн ерөнхийлөгч Б. Энхтүвшин, академич Б. Чадраа нарын олон эрдэмтэн оролцож Б. Сумъяабаатарын олж, илрүүлэн, тайлж уншсан эл бичээсийн тухай хэлэлцээд шинжлэх ухааны нээлт байна гэж үзсэн. Би тэр үед мөн байсан. Ер нь энэ хүн түүхийн хуудаснаа шинээр бичигдэх нээлт хийдэг хүн. Зүгээр нэг таамаг дэвшүүлдэг хуумгай хүн биш. Би Б. Сумъяабаатартай 100 хувь санал нийлж байгаа. Г. Мэнд-Ооёо гуай ч их эрдэмтний үгийг батлан “Сумъяабаатар бол гарцаагүй, баталгаатай тохиолдолд л ам нээх хүн. Үнэхээр монголчуудад хэрэгтэй, сайхан нээлт хийснийх нь төлөө талархах ёстой” гэлээ.


, by M. Zoljargal

 Words written in Mongolian script visible from space

B. Sumiyabaatar, a Phd in Linguistics, held a press conference on July 1 and showed an interesting photo of the Khentii Province taken from a space satellite 700 meters above the Earth’s surface. At first glance, the photo captured only mountains and rivers, but on closer examination, a few words written in Mongolian National Script are seen.

B. Sumiyabaatar said, “Not every person that can read National Script will be able to read these words. I believe these are national script artifacts which were intentionally created.”

The word-like area is one kilometers long and many meters wide so that the words are readable only from space, which creates much speculation.

B.Sumiyabaatar has discreetly researched this case for years and is publicly announcing it just now. The reason is that he thought the written words were not dedicated to world citizens. According to his years of research, this is an artifact made by humankind. B. Sumiyabaatar has also found a way to decode the words, which is a mirror decoding method. He believes it was made in such complicated way, in order to make it unnoticeable for the humans. In other words, our ancestors could’ve created the artifact for the deceased Mongolian kings and great conquerors.

Most importantly, B. Sumiyabaatar decoded the words and the first word is “King”, second word is “Sky”, third word is suffix “-’s” and the fourth word is “Son” as he reported. If we unite the words into one sentence it would be “Son of the King Sky”.

He presumes that the area could be a burial of Mongolian ancient kings and therefore he publicly announced his findings and left them to the government’s authority.


2017.01.0, Ж. Эрднэцэцэг

Link to Өнөөдөр

Б. Сумьяабаатар: Чингис хаан онголох газраа гэрээслэн зарлиг болгосон байна.